Амиа хорлохоор завдсан залууд ял оноолоо
Өчигдөр буюу энэ сарын 11-нд амиа хорлохоор есөн давхраас үсэрсэн Д.Цогжаргалд Сонгинохайрхан дүүргийн шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1-т зааснаар буруутгаж, нэг жилийн хорих ял ноогдуулсан байна. Гэвч хохирогчийн ар гэр нь шүүхийн дээрх шийдвэрт гомдолтой байгаагаа мэдэ
Мэдээллийн алба

Өнгөрсөн 4 сард амиа хорлохоор есөн давхраас үсрэхдээ иргэн Н-ийн дээрээс унаж амь насыг нь хохироосон Д.Цогжаргалд СХД-ийн шүүхээс өчигдөр нэг жилийн хорих ял оноолоо. Хохирогчийн ар гэр нь шүүхийн эл шийдвэрийг эсэргүүцэж давж заалдахаа мэдэгджээ. Амиа хорлох гэж байгаад хүний амь хохироосон Д.Цогжаргал нь 2007 онд Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал суманд гарсан ойн түймэрт явсан МИ-8 нисдэг тэрэгний ослын улмаас нэг гаргүй болсон юм.


















