Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

Амралтын газраас олон тооны гар утас хулгайлсан хоёр этгээдийг илрүүлжээ

иргэдийг аялал зугаалгаар явж, амралтын газар амарч байх үедээ аюулгүй байдалдаа анхаарч, өөрийн өмчийн эд зүйл, гар утсаа сонор сэрэмжтэй авч явахыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Амралтын газраас олон тооны гар утас хулгайлсан хоёр этгээдийг илрүүлжээ
Амралтын газраас олон тооны гар утас хулгайлсан хоёр этгээдийг илрүүлжээ. Зураг: МҮОНРТ

Цагдаагийн байгууллагад энэ сарын 05-ны өдрийн 12:00 цагийн үед “Налайх дүүргийн 6 дугаар хорооны амралтын газраас гар утаснууд хулгайд алдлаа” гэх дуудлага бүртгэгджээ.

Дээрх мэдээллийг тус дүүрэг дэх цагдаагийн хэлтсээс шалгахад тус амралтын газраар үйлчлүүлж байсан иргэдийн “Samsung” болон “iphone” загварын 4 ширхэг гар утсыг 19 настай, эрэгтэй “Т”, 19 настай, эрэгтэй “У” нар хулгайлсан байсныг шуурхай илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Дээрх хэрэгтэй холбогдуулан иргэдийг аялал зугаалгаар явж, амралтын газар амарч байх үедээ аюулгүй байдалдаа анхаарч, өөрийн өмчийн эд зүйл, гар утсаа сонор сэрэмжтэй авч явахыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Хуваалцах