Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Амралтын өдрүүдэд 1000 шатарчны баяр болно

Монголын өсвөрийн шатарчдын клубүүдийн холбоо, "Даньдай" сангаас 1000 шатарчны баярыг ирэх амралтын өдрүүдэд зохион байгуулахаар болжээ. Баяр энэ сарын 24-ний 11 цагт МҮЭСТО-д зургаа хүртэлх насны хүүхдүүдийн нэг болон хоёр нүүдлийн мад бодох тэмцээнээр эхлэх юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Амралтын өдрүүдэд 1000 шатарчны баяр болно
Амралтын өдрүүдэд 1000 шатарчны баяр болно. Зураг: МҮОНРТ

Монголын өсвөрийн шатарчдын клубүүдийн холбоо, "Даньдай" сангаас 1000 шатарчны баярыг ирэх амралтын өдрүүдэд зохион байгуулахаар болжээ. Баяр энэ сарын 24-ний 11 цагт МҮЭСТО-д зургаа хүртэлх насны хүүхдүүдийн нэг болон хоёр нүүдлийн мад бодох тэмцээнээр эхлэх юм.

Дараа нь 8-10 насныхны дунд 2-3 нүүдлийн мад, эцэг эхчүүд, сонирхогчдын дунд зохион байгуулна. Мөн шатартай холбоотой үгийн сүлжээ бөглөх, сонирхогчдын шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт Г.Мөнхбаяр, мөнгөн медальт Ү.Агьбилэг, хүрэл медальт Ү.Үүрийнтуяа нарын өсвөрийн шатарчидтай зэрэг тоглолт болно. Үүнээс гадна өндөр зэрэглэлтэй шатарчдын блиц тоглолт болон багийн тэмцээн болох аж. Шатарчдын баяраар Монголын шилдэг найман шатарчин дүрсээ харахгүйгээр тоглох шоу тоглолтыг сонирхуулна.

Түлхүүр үг:шатар
Хуваалцах