Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Амралтын өдрүүдэд бүх нийтийн их цэвэрлэгээтэй

Сар шинийн баярыг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээ хоёрдугаар сарын 10-11-ний өдрүүдэд болно.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Амралтын өдрүүдэд бүх нийтийн их цэвэрлэгээтэй
Амралтын өдрүүдэд бүх нийтийн их цэвэрлэгээтэй. Зураг: МҮОНРТ

Сар шинийн баярыг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээ хоёрдугаар сарын 10-11-ний өдрүүдэд болно. Ил задгай үүссэн хогийн цэгүүд, айл өрх, ААН-үүдийн хог хаягдлыг ачиж, цуглуулах, хотын гол гудамж зам талбай, хотоос гарсан автозамуудын цас мөс, замын тусгаарлах хайс, хашлагыг арчиж угаах, СӨХ, ААН байгууллагуудын орчны 50 хүртэлх метр нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэх юм.

Цэвэрлэгээнд оролцоогүй ААН, байгууллагуудад Хог хаягдлын тухай хууль, Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцно.

Иймд бүх нийтийн их цэвэрлэгээнд иргэд, байгууллага, ААН-үүдийг идэвхтэй оролцохыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас уриаллаа.

Хуваалцах