Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Амралтын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ

Ирэх амралтын өдрүүдэд цаг агаар ямар байх талаарх товч мэдээллийг хүргэж байна. Өнөө, маргаашдаа ихэнх нутгаар халуун, хуурай салхитай байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Амралтын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ
Амралтын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ. Зураг: МҮОНРТ

Ирэх амралтын өдрүүдэд цаг агаар ямар байх талаарх товч мэдээллийг хүргэж байна. Маргааш буюу тавдугаар сарын 27-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, 28-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутгаар бага зэргийн бороо, хур тунадас орно. Салхи 27-нд ихэнх нутгаар, 28-нд говь талын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна.

Маргааш нутгийн хойд хэсгээр, 28-нд ихэнх нутгаар сэрүүсч, Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчим болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм дулаан, говийн бүс нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна. 29-нөөс ихэнх нутгаар дулаарна.

Хуваалцах