Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Амралтын өдрүүдээр цас орж, цасан шуурга шуурна

Өнөө шөнө Увсын өмнөд, Завханы нутаг, маргааш өдөр Завхан, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Төв аймгийн нутаг, Архангайн зүүн, Хөвсгөл, Булганы өмнөд, Хэнтийн баруун хойд хэсгээр цасан шуурга шуурч,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Амралтын өдрүүдээр цас орж, цасан шуурга шуурна
Амралтын өдрүүдээр цас орж, цасан шуурга шуурна. Зураг: МҮОНРТ

Өнөө шөнө Увсын өмнөд, Завханы нутаг, маргааш өдөр Завхан, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Төв аймгийн нутаг, Архангайн зүүн, Хөвсгөл, Булганы өмнөд, Хэнтийн баруун хойд хэсгээр цасан шуурга шуурч, салхи шөнөдөө Ховд, Говь-Aлтайн хойд хэсгээр, өдөртөө Дундговь, Өмнөговийн нутаг, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөө шөнө баруун аймгуудын нутгаар, маргааш өдөр төвийн аймгуудын нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 17-нд нутгийн зүүн хагаст цас орж, хүчтэй цасан болон шороон шуурга шуурч, хүйтний эрч чангарах тул халтиргаа гулгаа ихэсч, зам, даваа гүвээ хаагдаж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

Эх сурвалж: Автотээврийн Үндэсний төв

Хуваалцах