АН болон МАН-ын дарга нар хамтарч ажиллах гэрээ байгууллаа
Хамтран ажиллах гэрээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэх болно.
Мэдээллийн алба

“Шийдлийн” гэх тодотголтой Засгийн газар байгуулахаар УИХ дахь нам, эвслийн бүлгүүд хамтарч ажиллахаар болсон. Үүнтэй холбоотойгоор намын дарга нар өчигдөр зөвшилцлийн гэрээнд гарын үсэг зурах талаар яригдаж байсан ч хойшлогдсон.
Харин өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдааны завсарлагаанаар МАН болон АН-ын дарга нар хамтарч ажиллах гэрээ байгуулж гарын үсэг зурсан байна. Уг үйл ажиллагаанд хоёр намын удирдлагуудаас гадна УИХ дахь бүлгийн гишүүд оролцжээ. Одоогоор гэрээний заалтууд тодорхой болоогүй байна.
Хамтран ажиллах гэрээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэх болно.


















