Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

АН, МАН-ын гишүүд дахин уулзалт хийж байна

АН, МАН болон бусад нам эвслүүд Засгийн газарт хамтарч ажиллах шийдэрийг гаргаад байгаа билээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АН, МАН-ын гишүүд дахин уулзалт хийж байна
АН, МАН-ын гишүүд дахин уулзалт хийж байна. Зураг: МҮОНРТ

АН, МАН болон бусад нам эвслүүд Засгийн газарт хамтарч ажиллах шийдэрийг гаргаад байгаа билээ. Хамтрах шийдвэр гарсны дараа Засгийн газрын бүтцийн асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй хэмээн үзэж АН-ын бүлгээс гарсан ажлын хэсэг бусад МАН болон бусад намаас гарсан ажлын хэсгүүдтэй уулзсан. Үүний дагуу өнөөдөр Засгийн газрын бүтцийн асуудлыг өргөн барихаар төлөвлөж байсан хэдий ч МАН шинээр өргөн барих Засгийн газрын бүтцийн асуудлыг зөвшөөрөхгүй байгаа тул уг асуудал хойшлогдсоор байгаа юм.

Харин яг одоо Төрийн ордонд МАН-ын бүлгийн Су.Батболд гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг АН-ын гишүүдтэй тохиролцохоор дахин уулзалт хийж байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бид эргэн хүргэнэ.

Хуваалцах