Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

АН-ын шинэ фракц МоАН-ыг таван гишүүн санаачилжээ

Тус фракц нь Ардчилсан намын анхны нэр болох МоАН-аар нэрлэгдэж байгаа аж.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АН-ын шинэ фракц МоАН-ыг таван гишүүн санаачилжээ
АН-ын шинэ фракц МоАН-ыг таван гишүүн санаачилжээ. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн сараас эхлэн Ардчилсан нам дотор шинээр фракц үүссэн талаар мэдээлэл цацагдсан. Тус фракц нь Ардчилсан намын анхны нэр болох МоАН-аар нэрлэгдэж байгаа аж. Одоогоор фракцад УИХ-ын гишүүн Л.Болд, Г.Батхүү, Ц.Оюунгэрэл, А.Бакей, Ш.Түвдэндорж нар нэгдээд байгаа юм.

Фракцын гишүүд өөрсдийгөө “Бид Монголын ардчиллын үнэт зүйлсийн төлөө нэгдэж буй санаачилга" хэмээж байгаа бөгөөд эрх мэдэл, хөрөнгө мөнгөний төлөө нэгдсэн улс төрийн фракциудаас ялгаатай. Тэр тусмаа фракцгүй улс төрийг бий болгохын төлөөх нэгдэл хэмээсэн юм.

Ардчиллын үнэт зүйлсийг хамгаалан бэхжүүлэх, түгээн дэлгэрүүлэх чиглэлээр тууштай үйл ажиллагаа хэрхэн явуулах талаар эдгээр гишүүд удаан хугацаанд олон талаас нь нухацтай ярилцсаны эцэст ийм шийдвэрт хүрсэн ажээ.

Хуваалцах