АНЭУ-ын сансрын хөлгийн авсан Ангарагийн зураг нийтлэгджээ
АНЭУ-ын сансрын судалгааны төхөөрөмж Ангараг гарагийн тойрог замд амжилттай ороод байгаа юм.
Мэдээллийн алба

АНЭУ-ын сансрын судалгааны төхөөрөмж Ангараг гарагийн тойрог замд амжилттай ороод байгаа юм. Арабаар "Амал" буюу "Итгэл" гэх сансрын хөлөг Ангараг гараг дээр нарны туяа тусч байгаа үйл явцыг харуулсан зургийг авч, төв рүүгээ илгээсэн байна.
Улаан нүдэн гарагийн хойд туйл болон тус гарагийн хамгийн том галт уул болох Олимпус Монс энэхүү зурган дээрээс тодорхой харагдах юм. "Итгэл" сансрын судалгааны авсан Ангарагийн анхны зургийг АНЭУ-ын сансрын судалгааны агентлаг албан ёсоор нийтэлсэн байна.
"Итгэл" сансрын судалгааны аппарат нь Улаан нүдэн гарагийн цаг уур, уур амьсгалын системийг судлах юм. АНЭУ нь сансрын судалгааны төхөөрөмжөө Ангараг гарагийн тойрог замд хүргэсэн Арабын анхны орон болоод байгаа юм.


















