Английн шигшээ баг маргааш орой Украин улсад тоглоно
Бразил улсад зохион байгуулагдах хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны Европын Н хэсгийг хошуучилж буй Английн шигшээ баг маргааш орой Украин улсад зочилж тоглоно.
Мэдээллийн алба

Бразил улсад зохион байгуулагдах хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны Европын Н хэсгийг хошуучилж буй Английн шигшээ баг маргааш орой Украин улсад зочилж тоглоно. Хэрвээ уг тоглолтод Гурван арслан ялалт байгуулбал Бразилийг зорих тасалбар авах боломж нь улам өндөр болно. Гэвч Рой Хожсоны баг гурван шилдэг довтлогчгүйгээр Украины хүчтэй багийн эсрэг тоглохоор болжээ. “Манчестер Юнайтед” клубийн довтлогч Уэйн Рүүни , Даниэл Старриж , Данни Велбек нар торгуулийн улмаас уг тоглолтод оролцохгүй. Английн шигшээ Н хэсгийг Монтенегро улсын шигшээ багтай адилхан 15 оноотой хошуучилж байна. Харин Украинчууд өнгөрсөн баасан гарагт Сан Марино улсын шигшээ багийг 9:0 харьцаатай хожиж, өнгөлөг байгаагаа харуулсан юм.


















