Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Английн төгөлдөр хуурч Питэр Сийвврайт Монголд тоглолтоо хийнэ

Английн төгөлдөр хуурч, профессор Питэр Сийвврайт Монголд анх удаа Монгол Улсын Консерваторид тоглохоор болжээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Английн төгөлдөр хуурч Питэр Сийвврайт Монголд тоглолтоо хийнэ
Английн төгөлдөр хуурч Питэр Сийвврайт Монголд тоглолтоо хийнэ. Зураг: МҮОНРТ

Английн төгөлдөр хуурч, профессор Питэр Сийвврайт Монголд анх удаа Монгол Улсын Консерваторид тоглохоор болжээ.

Питэр Сийвврайт Оксфордын их сургууль болон Манчестрийн “Royal Northern college of music”-ийг төгссөн цагаасаа хойш гоцлол төгөлдөр хуурчаар дэлхийн сонгодог хөгжмийн зохиолчид болон орчин үеийн Англи, Америкийн хөгжмийн зохиолчдын зохиолуудыг дэлхийн олон орноор тасралтгүй тоглосон төгөлдөр хуурч ажээ.

Тэрбээр энэ удаа Монголд урьд нь манай тайзнаа тоглогдож байгаагүй дэлхийн сонгодгуудаас болон Англи8 Америкийн хөгжмийн зохиолчдын виртуоз ур чадвар шаардсан тун сонирхолтой зохиолууд,ыг Монгол Улсын Консерваторийн тайзнаа сонсгохоор бэлдсэн байна.

Энэхүү ховор тохиох төгөлдөр хуурын тоглолт ирэх 2 дугаар сарын 2-нд 18:00 цагт Монгол Улсын Консерваторийн Б танхимд болно.

Хуваалцах