Анимейшн төсөл шалгаруулах уралдаан зарлалаа
Энэ жилийн буюу “Анимэйшн” төслийн хоёрдугаар уралдаанд оролцох бүтээлийг 2022 оны 10 дугаар сарын 5-аас 2022 оны 11 дүгээр сарын 5-ныг хүртэлх хугацаанд хүлээн авахаар зарлажээ.
Мэдээллийн алба

Соёлын яамнаас анимейшн бүтээгч залуу уран бүтээлчдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор улсын анхдугаар уралдааныг 2021 онд зохион байгуулсан бөгөөд жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа аж.
Энэ жилийн буюу “Анимэйшн” төслийн хоёрдугаар уралдаанд оролцох бүтээлийг 2022 оны 10 дугаар сарын 5-аас 2022 оны 11 дүгээр сарын 5-ныг хүртэлх хугацаанд хүлээн авахаар зарлажээ.
Уралдааны шилдэг оролцогчийг Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн сарын аяны хүрээнд шалгаруулах бөгөөд анимэйшн чиглэлээр уран бүтээл туурвигч байгууллага, хамт олон, уран бүтээлчдийг өргөнөөр оролцохыг урьж байна.



















