Анита Влодарчик 3 дахь удаагаа дэлхийн аварга боллоо
Эмэгтэйчүүдийн дүүгүүр шидэлтийн төрөлд Польшийн алдарт тамирчин, Олимп, дэлхийн хошой аварга 31 настай Анита Влодарчик энэ өдөр шилдэг амжилтыг үзүүлжээ.
Мэдээллийн алба

Спортын хатан хаан гэгддэг хөнгөн атлетикийн спортын 4 дэх өдөр эмэгтэйчүүдийн дүүгүүр шидэлтийн төрөлд Польшийн алдарт тамирчин, Олимп, дэлхийн хошой аварга 31 настай Анита Влодарчик энэ өдөр шилдэг амжилтыг үзүүлжээ. Тэрээр 4 дэх оролдлогоороо 77.90 метр шидсэнээр дэлхийн аваргын тэмцээний гурав дахь алтан медалиа хүртлээ. 2-р байрт 75.98 метр зайд шидсэн БНХАУ-ын Ван Жен шалгарсан бол Польш улсын өөр нэг шилдэг тамирчин, 22 настай Малвина Копрон74.76 метр шидсэн үзүүлэлтээр 3-р байрт шалгарч дэлхийн аваргын тэмцээний анхны медалиа хүртлээ.


















