Аниуар Гедуев Ираны “Бимех рази” клубээс барилдана
Өнгөрсөн жилийн клубийн дэлхийн аварга АНУ-ын “Титан Меркури” клубт олимп, дэлхийн аварга Кайл Снайдер, Владимир Хинчегашвили нарын шилдгүүд Иран зодоглоно.
Мэдээллийн алба

“Рио-2016” олимпийн наадмын мөнгө, “Лас-Вегас-2015” ДАШТ-ий хүрэл медальт, ОХУ-ын Аниуар Гедуев энэ сарын 7-8-нд Ираны нийслэл Тегеранд болох эрэгтэйчүүдийн клубийн ДАШТ-д оролцохоор болжээ.
Риогийн олимпоос хойш барилдаагүй Гедуев нутгийн “Бимех Рази” клубийн өмнөөс барилдах юм. Тэрбээр шинэ жин 79 кг-ын жинд хүч үзнэ. Олимп, дэлхийн аварга Хассан Яздани, дэлхийн хошой аварга Реза Яздани, дэлхийн аварга Хассан Рахими, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Махмуд Эсмаилпур гэсэн Ираны шилдэг бөхчүүд багтсан. Түүнчлэн олимпийн аварга Абдулрашид Садулаев, дэлхийн аварга Хетик Цаболов нарыг эгнээндээ нэгтгээд байгаа аж.
Өнгөрсөн жилийн клубийн дэлхийн аварга АНУ-ын “Титан Меркури” клубт олимп, дэлхийн аварга Кайл Снайдер, Владимир Хинчегашвили нарын шилдгүүд Иран зодоглоно.


















