Анх удаа Сяньбигийн үеийн олдворууд олдлоо
Өнөөдөр Үндэсний төв музейд археологийн ховор олдворуудын үзэсгэлэн нээлтээ хийлээ.
Мэдээллийн алба

Өнөөдөр Үндэсний төв музейд археологийн ховор олдворуудын үзэсгэлэн нээлтээ хийлээ. Орхон аймгийн Жаргалант сумын Айрагийн гозгор хэмээх газарт археологийн малтлага, судалгаа хийсэн байна. Энэ газраас олдсон эртний олдворууд Хүннүгийн сүүл үе буюу нийтийн тооллын I зууны сүүлчээс III зуунд холбогдох бөгөөд Сяньбигийн олдворуудтай адил болохыг тогтоогоод байна. Сяньби улстай холбоотой олдвор, дурсгалууд тэр болгон манай орны газар нутгаас олддоггүй байна.
Монголын Үндэсний музейн эрдэм шинжилгээний төвийн Археологи, антропологийн секторын эрхлэгч, доктор н.Одбаатар ярилаа. Үзэсгэлэн аравдугаар сарын 24-нөөс 11 дүгээр сарын 3-ныг хүртэл үргэлжилнэ. Дэлгэрэнгүй мэдээг дуулгая.


















