Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Анхны үнсэлт” дахин тоглоно

“Ах дүү Гримм”-ийн зохиолоос сэдэвлэн бүтээсэн “Анхны үнсэлт” мюзикл, МУСТА, дуучин Б.Амархүү, М.Сонор нарын гол дүрд нь тоглосноор өнгөрсөн гуравдугаар сард нээлтээ хийж хүүхэд залуусыг байлдан дагуулсан.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Анхны үнсэлт” дахин тоглоно
“Анхны үнсэлт” дахин тоглоно. Зураг: МҮОНРТ

“Ах дүү Гримм”-ийн зохиолоос сэдэвлэн бүтээсэн “Анхны үнсэлт” мюзикл, МУСТА, дуучин Б.Амархүү, М.Сонор нарын гол дүрд нь тоглосноор өнгөрсөн гуравдугаар сард нээлтээ хийж хүүхэд залуусыг байлдан дагуулсан.

Тус мюзиклын ерөнхий найруулагчаар Буриадын төрийн шагналт Олег Юмов, Уран сайхны удирдагчаар Р.Мөнхсайхан, хөгжмийн найруулагчаар “A-Sound” хамтлагийн аргил гитарчин Д.Мөнхболд, тайзны зураачаар А.Дөлгөөн нар ажиллаж байгаа юм. Харин дүрүүдэд МУСТА Д.Баасанжав, Д.Алтансүх, Г.Батдорж, Ч.Доржсүрэн, А.Азжаргал, И.Хангай, Э.Цэгмид, Ч.Дорж, Ц.Гансүх, Ж.Буянтогтох, Т.Оюунболд нарын уран бүтээлчид оролцдог. Их хотын залуусыг байлдан дагуулсан “Анхны үнсэлт” мюзикл энэ сарын 23-нд 19:00 цагаас “Залуучуудын соёлын төв”-д үзэгчдийн хүсэлтээр дахин тоглогдох нь.

“Анхны үнсэлт” мюзикл зуун хувь амьдаар тоглогдож хөгжмийн сайхныг үзэгчдэд мэдрүүлэх нь ээ.

Хуваалцах