Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Анна Каренина" эргэн ирнэ

Тус жүжиг ирэх сарын 3-наас Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тоглогдоно.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Анна Каренина" эргэн ирнэ
"Анна Каренина" эргэн ирнэ. Зураг: МҮОНРТ

Оросын алдарт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” зохиол 2020 онд Монголын тайзнаа анх удаа амилсан. Дэлхийн алдартай уг сонгодог зохиолыг жүжгийн зохиолч, орчуулагч, профессор Н.Пүрэвдагва жүжгийн зохиол хэлбэрт оруулан бичиж, Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин найруулагч Н.Наранбаатар найруулж, зураачаар Т.Ганхуяг ажилласан бол Анна Каренинагийн дүрийг УДЭТ-ын жүжигчин Н.Баярмаа, Ардын жүжигчин, Төрийн шагналт Н.Сувд нар бүтээсэн.

Оросын сонгодог уран зохиолын шалгарсан эталон, гэр бүлийн, цаашлаад сэтгэл зүйн романы ноён оргилуудын нэг болох Л.Н.Толстойн “Анна Каренина” сонгодог жүжиг дахин тайзнаа амилах гэж байна.

Тус жүжиг ирэх сарын 3-наас Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тоглогдоно.

Хуваалцах