Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Анталья-Их дуулга-2022” тэмцээн маргааш эхэлнэ

Тус тэмцээнд дөрвөн тивийн 67 орны 564 /эрэгтэй 336, эмэгтэй 228/ жүдоч хүч, ур чадвараа сорин өрсөлдөнө.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Анталья-Их дуулга-2022” тэмцээн маргааш эхэлнэ
“Анталья-Их дуулга-2022” тэмцээн маргааш эхэлнэ. Зураг: МҮОНРТ

Турк Улсын Анталья хотноо маргааш Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны цуврал “Анталья-Их дуулга-2022” тэмцээн эхлэх гэж байна.

Гурван өдөр үргэлжлэх тус тэмцээнд манай улсын шигшээ багаас 18 жүдоч оролцох юм. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-д Э.Ариунболд, Б.Сүхбат, 66 кг-д Г.Хэрлэн, Ё.Басхүү, 73 кг-д О.Уранбаяр, Л.Анхзаяа, 81 кг-д С.Моллаи, Б.Эрдэнэбаяр, -100 кг-д Г.Алтанбагана, Б.Гончигсүрэн, +100 кг-д О.Цэцэнцэнгэл, Э.Мөнхжаргал нарын 12 тамирчин өрсөлдөнө.

Эмэгтэйчүүдийн 48 кг-д Г.Наранцэцэг, Б.Баасанхүү, 52 кг-д Б.Хорлоодой, 57 кг-д Л.Энхрийлэн, 70 кг-д Ц.Энхчимэг, +78 кг-д А.Адьяасүрэн нарын 6 бөх хүчээ сорино. Дасгалжуулагчаар М.Бундмаа, П.Нямлхагва нар ажиллана.

Тус тэмцээнд дөрвөн тивийн 67 орны 564 /эрэгтэй 336, эмэгтэй 228/ жүдоч хүч, ур чадвараа сорин өрсөлдөнө.

Хуваалцах