Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Антальягийн их дуулга өнөөдөр эхэлнэ

Тус тэмцээнд 67 орны 564 (эрэгтэй 336, эмэгтэй 228) тамирчин өрсөлдөх бөгөөд манай улсаас дасгалжуулагч П.Нямлхагва, М.Бундмаа нарын удирдлага дор дараах бөхчүүд зодоглоно.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Антальягийн их дуулга өнөөдөр эхэлнэ
Антальягийн их дуулга өнөөдөр эхэлнэ. Зураг: МҮОНРТ

Туркийн Анталья хотод өнөөдрөөс гурван өдөр үргэлжлэх жүдо бөхийн Их дуулга ангиллын тэмцээнд Монголын 18 жүдоч хүч үзнэ.

Тус тэмцээнд 67 орны 564 (эрэгтэй 336, эмэгтэй 228) тамирчин өрсөлдөх бөгөөд манай улсаас дасгалжуулагч П.Нямлхагва, М.Бундмаа нарын удирдлага дор дараах бөхчүүд зодоглоно.

Эрэгтэйчүүдийн ангилалд:

60 кг-ын жинд Э.Ариунболд, Б.Сүхбат,

66 кг-д Г.Хэрлэн, Ё.Басхүү,

73 кг-д О.Уранбаяр, Л.Анхзаяа,

81 кг-д С.Моллай, Б.Эрдэнэбаяр, -

100 кг-д Г.Алтанбагана, Б.Гончигсүрэн,

+100 кг-д О.Цэцэнцэнгэл, Э.Мөнхжаргал нар барилдана.

Эмэгтэйчүүдийн ангилалд:

48 кг-ын жинд Г.Наранцэцэг, Б.Баасанхүү,

52 кг-д Б.Хорлоодой,

57 кг-д Л.Энхрийлэн,

70 кг-д Ц.Энхчимэг,

+78 кг-д А.Адъяасүрэн

Хуваалцах