АНУ 1803 оны энэ өдөр хамгийн том газрын наймаа хийжээ
Өнөөдөр арванхоёрдугаар сарын 20. 1803 оны энэ өдөр АНУ түүхэндээ хамгийн том газар нутгийн наймаа хийжээ.
Мэдээллийн алба

Өнөөдөр арванхоёрдугаар сарын 20. 1803 оны энэ өдөр АНУ түүхэндээ хамгийн том газар нутгийн наймаа хийжээ.
1803 оны энэ өдөр АНУ, Францын эзэн хаан Наполеон Бонапарттай удаан хугацааны туршид хэлэлцсэний дүнд, хадат уулс болон Миссисипи мөрний дундах асар том газар нутаг болох Луизианаг худалдан авах тохиролцоонд хүрчээ. Энэ нь АНУ түүхэндээ хийсэн, хамгийн том газар нутгийн наймаанд тооцогддог юм. Ингэхдээ Луизианагийн газар нутгийг нийтдээ 15 сая ам.доллараар худалдаж авсан аж.
Энэ наймааг хийснээр АНУ-ын нутаг дэвсгэр бараг хоёр дахин томорсон. Шинэ нутаг дэвсгэрт АНУ-ын өнөөгийн олон муж тухайлбал, Луизиана, Миссури, Небраск, Арканзас, Хойд ба Өмнөд Дакот, Канзас, Миннесота, Монтана, Вайоминг, Колорадо, Оклахома багтсан. Эл наймааны дараа өмнө нь тогтсон амьдралын хэм маяг Луизианад өөрчлөгдөж франц, испани хэл ба орон нутгийн зөөлөн ардчилсан бүтэц шахагдаж эхэлсэн аж.


















