Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клеческиг хүлээн авч уулзав

Хууль зүй, дотоод хэргийн Дэд сайд Б.Солонгоо АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клеческиг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клеческиг хүлээн авч уулзав
АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клеческиг хүлээн авч уулзав. Зураг: МҮОНРТ

Хууль зүй, дотоод хэргийн Дэд сайд Б.Солонгоо АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клеческиг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Тэрбээр хоёр орны найрсаг хамтын ажиллагаа тэр дундаа хууль зүйн салбар дахь харилцаа, хамтын ажиллагаа тасралтгүй өргөжин хөгжиж, олон чиглэлээр хамтран ажиллаж байна. АНУ-ын Засгийн газрын зүгээс Монгол Улс дахь гэр бүлийн хүчирхийлэл, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, хүний нөөцийг бэхжүүлэхэд онцгой анхаарч, төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжүүлэхэд гаргасан хүчин чармайлтад талархаж байгаагаа илэрхийлэв.

Талууд цаашид хууль сахиулах байгууллагын холбоо харилцаа, техник технологийг шинэчлэх төсөл, хөтөлбөрийг эрчимжүүлэхэд анхаарч, олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын орчныг дэмжихэд хөгжүүлж буй хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх талаар харилцан санал солилцлоо.

Эх сурвалж: ХЗДХЯ

Хуваалцах