Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Улс төр

Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв

УИ
Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв. Зураг: МҮОНРТ

Улсын Их Хурлын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2026.11.04/ хамтран хуралдаж, хоёр асуудал хэлэлцлээ.

Байнгын хороодын хамтарсан хуралдаанд 56 гишүүнээс УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Г.Тэмүүлэн, М.Бадамсүрэн, Л.Энх-Амгалан, Г.Лувсанжамц, Р.Батболд, Ч.Анар, Ж.Ганбаатар, Л.Мөнхбаясгалан, Ж.Золжаргал, Ч.Номин, А.Ундраа, Д.Батбаяр, Д.Энхтүвшин, Н.Наранбаатар, Ш.Бямбасүрэн, Б.Түвшин, Л.Соронзонболд, С.Цэнгүүн, Б.Заяабал, Б.Уянга, Д.Үүрийнтуяа, Б.Мөнхсоёл, О.Батнайрамдал, Г.Очирбат, Н.Алтанхуяг, Ц.Даваасүрэн, Р.Сэддорж, Д.Пүрэвдаваа, П.Сайнзориг нар хүрэлцэн ирж, 13 цаг 40 минутад 53.6 хувийн ирц бүрдсэнээр хуралдаж эхэлсэн.

Хамтарсан хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Байнгын хороод эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн төсөл, танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд илтгэхээр тогтов. Илтгэгчээр УИХ-ын гишүүн О.Батнайрамдлыг томиллоо.

7ab4e2e64c494b22a9814c563405208e

Үргэлжлүүлэн Засгийн газраас мөн өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж, танилцуулгыг нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн илтгэхээр шийдвэрлэснээр хамтарсан хуралдаан өндөрлөсөн юм.

Энэ өдрийн хамтарсан хуралдааныг Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар даргалав

Хуваалцах