Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ: Баярын амралтаар коронавирусний тархалт эрс нэмэгдэж магадгүйг анхааруулжээ

АНУ-ын Калифорни муж улсад коронавирусний халдвар авсан тохиолдлын тоо эрчимтэй нэмэгдэж байгаагаас, мужийн эмнэлгүүд орны нөөцгүй болж эхэлжээ. Мужийн халдварт өвчин судлалын төвөөс иргэдээ зул сарын баяр

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ: Баярын амралтаар коронавирусний тархалт эрс нэмэгдэж магадгүйг анхааруулжээ
АНУ: Баярын амралтаар коронавирусний тархалт эрс нэмэгдэж магадгүйг анхааруулжээ. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Калифорни муж улсад коронавирусний халдвар авсан тохиолдлын тоо эрчимтэй нэмэгдэж байгаагаас, мужийн эмнэлгүүд орны нөөцгүй болж эхэлжээ. Мужийн халдварт өвчин судлалын төвөөс иргэдээ зул сарын баяр болон шинэ оны амралтын өдрүүдээр хөл хөдөлгөөнөө хязгаарлаж, аль болох гэртээ байж, гадуур гарахдаа амны хаалт зүүхийг зөвлөсөн байна.

Мөн хөл хөдөлгөөн хэвийн үргэлжилбэл цар тахлын давлагаа мужийн хэмжээнд улам нэмэгдэх эрсдэлтэй байгааг анхааруулжээ. Тус мужид нэг өдөрт 44 мянга гаруй халдварт тохиолдол бүртгэгдэж, өнгөрсөн 2 долоо хоногийн хугацаанд 500мянга гаруй хүн коронавирусний халдвар авчээ. Хэрэв халдварын тоо буурахгүй бол Калифорни мужид нэг сарын дотор 100 мянган хүн эмнэлэгт хэвтэх шаардлагатай болж магадгүйг мужийн эрүүл мэндийн газраас мэдэгджээ.

Мужийн алслагдмал хот суурингийн эмнэлгүүдийн ачаалал нэмэгдсэнээс зарим эмнэлгүүд нь гаднаа түр эмнэлгийн зориулалтаар асар барьж байна. тухайлбал Мексиктэй залгаа хийлийн дагуух эмнэлгүүд орны нөөцгүй болжээ. Зарим мэргэжилтэн нь Калифорни муж хямралын үед шинжлээ, эрүүл мэндийн тогтолцоо ачааллаа дийлдэхгүйд хүрч байгааг анхааруулжээ.

Хуваалцах