Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ, БНХАУ-ын худалдааны яриа хэлэлцээ ирэх 7 хоногийн эхээр Бээжинд болно

Энэ талаар зарим хэвлэлд хоёр улсын худалдааны яриа хэлэлцээ нэгдүгээр сарын хоёр дахь долоо хоногт Бээжин хотод болж магадгүй байна гэж мэдээлж байсан.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ, БНХАУ-ын худалдааны яриа хэлэлцээ ирэх 7 хоногийн эхээр Бээжинд болно
АНУ, БНХАУ-ын худалдааны яриа хэлэлцээ ирэх 7 хоногийн эхээр Бээжинд болно. Зураг: МҮОНРТ

АНУ, БНХАУ-ын худалдааны яриа хэлэлцээ ирэх 7 хоногийн эхээр Бээжинд болно. Энэ талаар зарим хэвлэлд хоёр улсын худалдааны яриа хэлэлцээ нэгдүгээр сарын хоёр дахь долоо хоногт Бээжин хотод болж магадгүй байна гэж мэдээлж байсан.

БНХАУ-ын Худалдааны яамнаас энэ мэдээллийг баталж, АНУ-ын Худалдааны орлогч төлөөлөгч Жеффри Герриш болон Сангийн яамны Олон улсын хэрэг хариуцсан дарга Дэвид Малпасс тэргүүтэй төлөөлөгчид ирэх 7 хоногт Хятадад айлчилна гэж мэдэгдсэн байна.

Энэ мэдэгдэлд “Баасан гарагийн өглөө АНУ Хятадын талаас энэ асуудлыг хариуцсан орлогч сайд нар утсаар ярилаа. Энэ үеэр хоёр тал Америкийн талын төлөөлөгчдийг нэгдүгээр сарын 7-8-ны өдрүүдэд БНХАУ-д айлчлах талаар ярилцан тохиролцлоо” гэсэн байна.

Хоёр улсын төрийн тэргүүн өнгөрөгч 12 дугаар сард болсон "Их 20"-ийн уулзалтын хажуугаар тусгайлан уулзсаныхаа дараа худалдааны зөрчил маргаанаа шийдвэрлэхийн тулд харилцан итгэлцэл хэрэгтэй гэж бие биедээ уриалж байгаа юм.

Хуваалцах