Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ болон Египетийн төрийн дээд албан тушаалтнууд уулзжээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Египетийн Гадаад хэргийн сайдтай энэ долоо хоногт Нью-Йорк хотноо болж байгаа НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр уулзаж хэлэлцсэн байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ болон Египетийн төрийн дээд албан тушаалтнууд уулзжээ
АНУ болон Египетийн төрийн дээд албан тушаалтнууд уулзжээ. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Египетийн Гадаад хэргийн сайдтай энэ долоо хоногт Нью-Йорк хотноо болж байгаа НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр уулзаж хэлэлцсэн байна.

Тодруулбал, энэ өдрүүдэд Нью-Йорк хотноо болж байгаа НҮБ-ын ерөнхий Ассамблейн чуулганы үеэр дэлхийн олон удирдагчид уулзалт хэлэлцээ хийж байгаа.

Энэ хүрээнд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен болон Египетийн Гадаад хэргийн сайд Саме Шокри нар уулзаж хоёр талын эдийн засаг, аюулгүй байдлын олон асуудлыг хөнджээ.

АНУ-ын Төрийн департаментын мэдээлснээр Египет бол улаан буудай, эрдэнэ шиш, машин механизм, нисэх онгоц, ган төмөр бүтээгдэхүүн зэрэг АНУ-ын экспортын зах зээлийн Африк дахь хамгийн том түнш юм. Харин АНУ Египетээс хувцас, байгалийн хий, газрын тос, бордоо, нэхмэл эдлэл, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн импортолдог байна.

Мөн АНУ-ын Төрийн департаментын мэдэгдсэнээр, Египет нь сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг эрчимтэй нэмэгдүүлж, цаашид АНУ-ын компаниудад ашигтай саналуудыг ирүүлэх боломж нээгдэж байна гэж мэдээлжээ.

Энтони Блинкен, "Энэ уулзалт нь 2 улсын хамтын ажиллагаа болон бүс нутгийн аюулгүй байдал, цаг уурын өөрчлөлт зэрэг олон асуудалд чухал ач холбогдолтой юм. Ерөнхий Ассамблейн чуулганы хүрээнд 2 улс ийнхүү уулзалт хэлэлцээ хийсэн нь сайшаалтай хэрэг боллоо" гэж мэдэгдсэн байна.

Хуваалцах