Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ гар аргаар хийсэн галт зэвсгийн хэрэглээг хязгаарлах захирамж гаргажээ

АНУ-д сүүлийн нэг сарын хугацаанд галт зэвсэг ашиглан халдлага үйлдсэн хэд хэдэн хэрэг гарч, олон хүний амь нас хохирсон.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ гар аргаар хийсэн галт зэвсгийн хэрэглээг хязгаарлах захирамж гаргажээ
АНУ гар аргаар хийсэн галт зэвсгийн хэрэглээг хязгаарлах захирамж гаргажээ. Зураг: МҮОНРТ

АНУ-д сүүлийн нэг сарын хугацаанд галт зэвсэг ашиглан халдлага үйлдсэн хэд хэдэн хэрэг гарч, олон хүний амь нас хохирсон. Хамгийн сүүлд энэ лхагва гарагт Өмнөд Каролинад зэвсэгт халдлага гарч, таван хүний амь нас хохирсон байна.

Иймэрхүү зэвсэгт халдлага дахин гаргахгүйн тулд тус улсын Ерөнхийлөгч Жо Байден галт зэвсгийн хэрэглээг хязгаарлах захирамж гаргажээ. Уг захирамжийн дагуу Америкийн хууль зүйн яам гар аргаар үйлдвэрлэсэн, бүртгэлгүй галт зэвсгийн хэрэглээг хязгаарлах юм байна.

Гэхдээ Америкийн иргэн галт зэвсэг хэрэглэх эрх нь Үндсэн хуулийн 2-р нэмэлт өөрчлөлтөөр хамгаалагдсан байдаг учраас энэ захирамж хэрэгжихэд саад бэрхшээлтэй тулгарч магадгүй юм байна.

Хуваалцах