Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ Ираны пуужингийн асуудлаар НҮБ-д хандана

Иран улс өөрийнх нь эсрэг мөрдөгдөж байгаа олон улсын хориг арга хэмжээний дэглэмийг зөрчин баллистик пуужингийн туршилт хийсэн тул уг туршилттай холбоотой баримтуудыг судалж, холбогдох арга хэмжээ авахыг

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ Ираны пуужингийн асуудлаар НҮБ-д хандана
АНУ Ираны пуужингийн асуудлаар НҮБ-д хандана. Зураг: МҮОНРТ

Иран улс өөрийнх нь эсрэг мөрдөгдөж байгаа олон улсын хориг арга хэмжээний дэглэмийг зөрчин баллистик пуужингийн туршилт хийсэн тул уг туршилттай холбоотой баримтуудыг судалж, холбогдох арга хэмжээ авахыг хүсч АНУ, Франц, Их Британи, Герман дөрвөн улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд хандлаа. 10-р сарын 10-нд хөөргөсөн дунд тусгалын пуужин цөмийн цэнэгт хошуу тээвэрлэх чадвартай” гэдгийг НҮБ-д суугаа Америкийн суурин төлөөлөгч Саманта Пауэр Аюулгүйн зөвлөлийн дэргэдэх хориг арга хэмжээний асуудал эрхэлсэн Хороонд мэдэгдсэн байна.

Иран пуужин харвасан нь бүс нутгийн тогтвортой байдлыг алдагдуулахыг зорьсон “өдөөн хатгалгын шинжтэй” үйлдэл байсан. Тиймээс НҮБ-ын шинжээчдийн дэмжлэгтэйгээр энэ асуудлыг судалж, зохих зөвлөмж гаргахыг бид Хориг арга хэмжээний асуудал эрхэлсэн Хорооноос хүсч байна” гэж Пауэр хэлжээ. Ираныг баллистик пуужингийн технологитой холбоотой боловсруулалт хийхийг хориглосон хориг 2010 онд батлагдсан, одооноос хэдэн сарын өмнө НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн 5 орон болон Германтай байгуулсан цөмийн хэлэлцээр бүрэн хэрэгжих хүртэл дахиад хэдэн жил хүчинтэй хэвээр байх юм.

Гэхдээ Орос, Хятад хоёр Ираны пуужингийн боловсруулалтад тавьсан хориг арга хэмжээг дэмждэггүй учир сүүлд болсон туршилтын төлөө нэмж торгуулийн арга хэмжээ ногдуулах магадлал багатай. АНУ Ираны пуужингийн туршилтыг зэмлэн буруушаахын сацуу пуужингийн технологийн тухай тогтоолын төслийг зөрчсөнийг цөмийн хэлэлцээртэй холбохгүй гэдгээ цохон тэмдэглэжээ. Ираны пуужингийн технологийн үйл ажиллагааг сааруулах олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлт цөмийн хэлэлцээргүй нөхцөлд илүү үр өгөөж авчрахгүй гэдгийг Ерөнхийлөгч Обама мөн урьд нь нэг бус удаа мэдэгдэж байсан юм.

Хуваалцах