АНУ Казахстаны дөрвөн бөхөд виз олгосонгүй
Холбооноос визанд туслах, үгүй юм гэхэд тэмцээнд ороогүй тохиолдолд торгуулиа цуцлах арга хэмжээ авах байх. Тэмцээний мэдүүлэг ирэх дөрөвдүгээр сарын 4 хүртэл болохоор тэр болтол виза авах байх гэж найдаж байна.
Мэдээллийн алба

АНУ-д ирэх сарын эхээр болох чөлөөт бөхийн “Дэлхийн цом”-ын тэмцээнд оролцох Казахстаны дөрвөн бөхөд виз олгосонгүй.
Казахстаны Бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Ерлан Кожасбай “Одоогийн байдлаар манай дөрвөн бөхөд ямар ч тайлбаргүйгээр виз өгөхөөс татгалзсан. Бид Америкийн бөхийн холбоонд хандсан ч тэд ЭСЯ-нд нөлөөлж чадсангүй. “Дэлхийн цом”-д өсвөрийн олимпийн аварга Куатбек Мухамбет, Кайрат Амиртаев нар явж чадахгүй боллоо. Бид дахиад хүсэлт гаргасан ч ЭСЯ дахиад л татгалзсан. Тэмцээнд орохоо болих гэхээр Дэлхийн бөхийн нэгдсэн холбоонд их хэмжээний торгууль төлөх болно.
Дэлхийн бөхийн нэгдсэн холбоонд ямар ч гэсэн юу болоод байгааг тайлбарлалаа. Холбооноос визанд туслах, үгүй юм гэхэд тэмцээнд ороогүй тохиолдолд торгуулиа цуцлах арга хэмжээ авах байх. Тэмцээний мэдүүлэг ирэх дөрөвдүгээр сарын 4 хүртэл болохоор тэр болтол виз авах байх гэж найдаж байна. Хэрэв чадахгүй бол бид “Дэлхийн цом”-д амжилттай оролцоно гэж амлаж чадахгүй. Яагаад гэвэл өрсөлдөгч багууд хүчирхэг бүрэн бүрэлдэхүүнтэй байх болно” гэж сэтгүүлчдэд ярьжээ.


















