Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ Пхеньянтай дипломат яриа хэлэлцээ өрнүүлэх чиг шугамыг баримтална

АНУ-ын шинэ засаг захиргаа БНАСАУ-д чиглэсэн бодлогоо судалж, нягталсны үндсэн дээр Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах арга замыг үргэлжлүүлэн эрэлхийлэх шийдэлд хүрсэн талаар

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ Пхеньянтай дипломат яриа хэлэлцээ өрнүүлэх чиг шугамыг баримтална
АНУ Пхеньянтай дипломат яриа хэлэлцээ өрнүүлэх чиг шугамыг баримтална. Зураг: МҮОНРТ

АНУ-ын шинэ засаг захиргаа БНАСАУ-д чиглэсэн бодлогоо судалж, нягталсны үндсэн дээр Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах арга замыг үргэлжлүүлэн эрэлхийлэх шийдэлд хүрсэн талаар Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ.

Америкийн өмнөх засаг захиргаа цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах зорилгодоо хүрээгүй учраас Байдены засаг захиргаа Пхеньянтай дипломат яриа хэлэлцээ өрнүүлэх бодит чиг шугамыг баримтлахаар болсон байна.

Вашингтон Умард Солонгосын талаарх бодлогоо нягтлахдаа холбоотон түнш орнуудтайгаа нягт уялдаатай хамтран ажилласны зэрэгцээ Байден ерөнхийлөгч саяхан цагаан ордонд Японы ерөнхий сайдыг хүлээж авахдаа энэ асуудлыг хэлэлцсэн гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч онцолжээ. цаашид АНУ Өмнөд Солонгос, Япон болон бүс нутаг дахь түншүүдтэйгээ Солонгосын хойгийн асуудлаар зөвлөлдөн, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх юм.

Хуваалцах