Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ Талибантай энхийн гэрээ байгуулахаар тохиролцлоо

Талууд Афганистанаас америк цэргүүдийг гаргах зэрэг заалтуудыг багтаасан энэ гэрээг байгуулахаас гадна яриа хэлэлцээгээ цаашид үргэлжлүүлнэ гэж тохиролцоод байна гэж "NHK" мэдээллээ.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ Талибантай энхийн гэрээ байгуулахаар тохиролцлоо
АНУ Талибантай энхийн гэрээ байгуулахаар тохиролцлоо. Зураг: МҮОНРТ

АНУ Талибантай энхийн гэрээ байгуулахаар тохиролцлоо. Талууд Афганистанаас америк цэргүүдийг гаргах зэрэг заалтуудыг багтаасан энэ гэрээг байгуулахаас гадна яриа хэлэлцээгээ цаашид үргэлжлүүлнэ гэж тохиролцоод байна гэж "NHK" мэдээллээ.

АНУ-ын тусгай төлөөлөгч Залмай Халилзад тэргүүтэй төлөөлөгчид Талибаны талтай Катарт хийж эхэлсэн яриа хэлэлцээ 16 өдөр үргэлжилж мягмар гарагт дууссан байна. Энэ нь өнгөрөгч оны долоодугаар сард уулзалт яриа эхэлснээс хойш хамгийн удаан үргэлжилсэн яриа хэлэлцээ болж байгааг ч сануулж байна.

Уулзалтын дараа тусгай төлөөлөгч Залмай Халилзад “Талууд алан хядах ажиллагааны эсрэг баталгаа гаргаж, америк цэргүүдийг гаргах талаар тусгасан гэрээний төсөлд санал нэгдэж тохиролцоо” гэж твиттерт жиргэжээ.

Энэ удаагийн уулзалтаар АНУ-ын талаас Афганистанд алан хядах үйл ажиллагаа сэргэхээс болгоомжлон зэвсэгт бүлгүүдээс холбоогоо тасална гэдэг баталгааг Талибанаас гаргуулах зорилготой байсан. Энэ талаар АНУ-ын тусгай төлөөлөгч “Талибан болон Афганы Засгийн газар терроризмын эсрэг явуулж байгаа арга хэмжээг дуусгаж, америк цэргүүдийг тэндээс гарах үед гал зогсоох цогц шийдэлд хүрэх яриа хэлэлцээ хийж эхэлнэ” гэж хэлсэн байна.

Гэхдээ америкчууд чухам хэдийд Афганаас гарах талаар цаг хугацааг тохироогүй гэж Талибаны талын эх сурвалжууд ярьсныг "NHK" уламжилж байна. Талибчуудын хувьд аль болох хурдан америк цэргүүдийг гаргах шаардлага тавьж байгаа ч, Вашингтон болгоомжилсон байр суурьтай байгаа юм.

Хуваалцах