Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

АНУ, Японы эмэгтэйчүүдийн шигшээ баг халз барилдав

Эмэгтэй чөлөөт бөхөөр дэлхийд тэргүүлэгч хоёр гүрний энэхүү нөхөрсөг халз барилдаан ирэх жилээс хэрэгжиж эхлэх 10 жингийн ангилалд болж, Сэм авгын бүсгүйчүүд 6:4-өөр илүүрхэв.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ, Японы эмэгтэйчүүдийн шигшээ баг халз барилдав
АНУ, Японы эмэгтэйчүүдийн шигшээ баг халз барилдав. Зураг: МҮОНРТ

Чөлөөт бөхийн “Beat the Streets Los Angeles” АНУ, Японы эмэгтэйчүүдийн шигшээ багийн халз барилдаан өнгөрсөн ням гарагт АНУ-ын Лос-Анжелес хотын Япон дүүрэг “Little Tokyo”-гийн задгай талбайд болжээ.

Эмэгтэй чөлөөт бөхөөр дэлхийд тэргүүлэгч хоёр гүрний энэхүү нөхөрсөг халз барилдаан ирэх жилээс хэрэгжиж эхлэх 10 жингийн ангилалд болж, Сэм авгын бүсгүйчүүд 6:4-өөр илүүрхэв.

Нутгийн эздээс олимп, дэлхийн аварга Хелен Марулисээс бусад бүхий л шилдгүүд барилдсан. Харин Наран улсаас дан залуучуудаар багаа бүрдүүлсэн ч дөрвөн ялалт байгуулж чадсан байна. Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард болсон Билл Фарреллийн нэрэмжит ОУТ-д аваргалснаас хойш барилдаагүй дэлхийн гурван удаагийн аварга Аделин Грэй жилийн дараа дэвжээндээ эргэн ирж, энэ удаагийн халз барилдаанд ялалт байгуулав. Тэрбээр ирэх жилээс 72 кг-ын жинд зодоглохоор болжээ.

ХАЛЗ БАРИЛДААНЫ ДҮН:

АНУ - ЯПОН 6:4

  • 50 кг: Викториа Энтони- Кика Кагата 10:0

  • 53 кг: Сара Хилдбрандт- Юри Йонаминэ 11:0

  • 55 кг:Грэси Фигуэроа - Ханако Сава 2:13

  • 57 кг: Кайла Миракл- Йошими Каяама 10:4

  • 59 кг:Али Раган - Кива Сакаэ 2:5

  • 62 кг: Мэллори Велт- Атена Кодама 6:0

  • 65 кг: Мая Нельсон - Мива Морикава2:11

  • 68 кг: Тамира Менса - Май Хаяакава 10:0

  • 72 кг: Аделине Грэй- Мэй Шиндо 10:0

  • 76 кг:Викториа Фрэнсис - Рино Або 2:7

Хуваалцах