Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

АНУ-ын 4 тамирчин хагас шигшээд шалгарлаа

АНУ-ын нээлттэй тэмцээний хагас шигшээ шатанд зохион байгуулагч орны 4 тамирчин өрсөлдөхөөр болж, хөгжөөн дэмжигчдээ баярлууллаа.

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ-ын 4 тамирчин хагас шигшээд шалгарлаа
АНУ-ын 4 тамирчин хагас шигшээд шалгарлаа. Зураг: МҮОНРТ

Мэргэжлийн талбайн теннисний 4 их дуулга тэмцээний нэг Америкийн нээлттэй тэмцээн 12 дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр тэмцээний шөвгийн 8-н шатны сүүлийн тойргийн тоглолтууд болж, хагас шигшээд өрсөлдөх эрэгтэй, эмэгтэй шилдэг 4 тамирчин тодорлоо. Энэ жилийн АНУ-ын нээлттэй тэмцээний хагас шигшээ шатанд зохион байгуулагч орны 4 тамирчин өрсөлдөхөөр болж, хөгжөөн дэмжигчдээ баярлууллаа.

Америкийн Их дуулга тэмцээний шилдэг 8-д тэмцээнийг зохион байгуулагч орон АНУ-ын тамирчин, талбайн теннисний спортын залуу од Мэйдисон Кэйес, Эстони улсын тамирчин Кайяа Канпитэй учраа таарсан. 69 минутын хугацаанд үргэлжилсэн энэ тоглолтод 6-3, 6-3-ын харьцаатай дэлхийн чансааны 16-р байрт эрэмбэлэгдэж байгаа 22 настай залуу тамирчин Мэйдисон Кэйс өрсөлдөгчөө хожиж, анх удаа энэхүү томоохон нэр хүндтэй тэмцээний шилдэг 4 тамирчны нэгээр тодорлоо. Ингэснээр Америкийн их дуулга тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд 1981 оноос хойш анх удаа зохион байгуулагч орны 4 тамирчин шилдэг 4-т шалгарлаа. Энэ жилийн тэмцээний хагас шигшээ шатанд Америкийн алдарт тенничин Венус Уиллиамс, Слоун Стивенс нар өрсөлдөх бол Мэйдисон Кэйес хагас шигшээ шатанд өөрийн нутаг нэгт тамирчин Коко Вандевейтэй өрсөлдөхөөр боллоо. Вандевейгийн хувьд өмнөх шатандаа Чехийн алдарт тамирчин Петра Квитоваг буулган авч, томоохон шуугианыг тариад байсан юм.

Хуваалцах