Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

АНУ-ын 4х100 метрийн холимог багийн уралдаанд түрүүллээ

4х100 метрийн холимог багийн шигшээ уралдаанд АНУ-ын баг 3 минут 19.60 секундын амжилтыг үзүүлсэнээр дэлхийн дээд амжилтыг шинэчилжээ.

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ-ын 4х100 метрийн холимог багийн уралдаанд түрүүллээ
АНУ-ын 4х100 метрийн холимог багийн уралдаанд түрүүллээ. Зураг: МҮОНРТ

Унгарын Будапешт хотноо үргэлжилж байгаа усан спортын ДАШТ 16 дахь өдрөө үргэлжилж, энэ өдөр усан полон эрэгтэйчүүдийн аваргын төлөөх тоглолт боллоо. Мөн 7 төрөл зайн уралдаанд медалийн эзэд тодорчээ. ОУУСХ-ны 17 дахь удаагийн ДАШТ-ийг одоогоор АНУ-ын баг тамирчид нийтдээ 37 медаль хүртсэн амжилтаар тэргүүлж байна. ДАШТ маргааш сүүлийн буюу 17 дахь өдөрөө үргэлжлэн явагдаж, нийтдээ 75 багц медалийн эзэд бүрэн тодрох юм.

Дэлхийн аваргын тэмцээний энэ өдрийн уралдаан тэмцээнүүд 4х100 метрийн холимог багийн шигшээ уралдаанаар эхэлж, АНУ-ын баг 3 минут 19.60 секундын амжилтыг үзүүлсэнээр дэлхийн дээд амжилтыг шинэчилж, аваргын алтан медалийн эзэд боллоо. Удаах байруудад Нидерланд, Канадын багийн тамирчид барианд оржээ.

Хуваалцах