Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

АНУ-ын баг түрүүлж, Аллисон Феликс түүхэн амжилт үзүүллээ

Эмэгэтйчүүдийн 4х100 метрийн буухиа уралдаанд энэ өдөр 2017 оны дэлхийн аваргын 100 метрийн зайд дэлхийн аварга болоод байсан Тори Бөүие тэргүүтэй АНУ-ын баг тэргүүлсэн байна.

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ-ын баг түрүүлж, Аллисон Феликс түүхэн амжилт үзүүллээ
АНУ-ын баг түрүүлж, Аллисон Феликс түүхэн амжилт үзүүллээ. Зураг: МҮОНРТ

Эмэгтэйчүүдийн 4х100 метрийн буухиа уралдаанд энэ өдөр 2017 оны дэлхийн аваргын 100 метрийн зайд дэлхийн аварга болоод байсан Тори Бөүие тэргүүтэй АНУ-ын баг тэргүүлсэн байна. Мөн АНУ-ын алдарт тамирчин Аллисон Феликс энэ зайд 3 дахь удаагаа түрүүлсэнээр ДАШТ-ээс 15 дахь медалиа хүртлээ. Өдгөө 31 настай алдарт тамирчин Аллисон Феликс 2005 оны Финляндын Хелсенк хотноо болж байсан дэлхийн аваргаас хойш 12 жилийн хугацаанд 10 алт,3 мөнгөн, 2 хүрэл меадлийн эзэн болж, бахдам амжилтыг үзүүллээ. Уралдааны 2-р байрт зохион байгуулагч орон Английн баг шалгарсан бол Ямайкын бүсгүйчүүд хүрэл медалийн болзол хангажээ.

Хуваалцах