Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

АНУ-ын баг усан полон дэлхийн аварга боллоо

ДАШТ-ий 15 дахь өдөр усан полон төрлийн эмэгтэйчүүдийн аваргын төлөөх тоглолт болсон юм.

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ-ын баг усан полон дэлхийн аварга боллоо
АНУ-ын баг усан полон дэлхийн аварга боллоо. Зураг: МҮОНРТ

ДАШТ-ий 15 дахь өдөр усан полон төрлийн эмэгтэйчүүдийн аваргын төлөөх тоглолт болсон юм. Энэ жилийн дэлхийн аваргын алтан медалийн төлөө АНУ-ын хүчирхэг баг Испанийн шигшээ багтай өрсөлдөхөөр шалгараад байсан. Улмаар 4 үеийн тоглолтод АНУ-ын баг өрсөлдөгчөө хошуучилсаар 13-6-ын харьцаатай хожиж, 5 дахь удаагаа дэлхийн аварга цолыг хүртсэн байна. Усан полон эрэгтэйчүүдийн шигшээ тоглолт маргааш болно. Усан спортын 2017 оны ДАШТ өндөрлөхөд одоо 2 хоногийн хугацаа үлдлээ. Энэ удаагийн дэлхийн аваргаас нийтдээ 75 багц медалийн эзэд тодрох юм.

Хуваалцах