АНУ-ын бөхийн холбооны “Алдрын танхим”-д долоон хүн нэмэгджээ
42 дахь удаагийн “Алдрын танхим”-ын ёслолын ажиллагаа 2018 оны зургадугаар сарын 1-2-нд Оклахома хотод болно.
Мэдээллийн алба

АНУ-ын бөхийн холбооны 2018 оны “Алдрын танхим”-д тамирчин, дасгалжуулагч, зүтгэлтэн гээд долоон хүн багтжээ.
Тодруулбал “Бээжин-2008” олимпийн наадмын аварга Хенри Сехудо, “Афин-2004” олимпийн наадмын мөнгөн медальт Штефан Абас, ДАШТ-ий хоёр алт, дөрвөн мөнгө, хоёр хүрэл медальт Кристи Дэвис, Сонгомол бөхийн нэрт дасгалжуулагч Ли Аллен, Вьетнамын дайнд оролцож явсан, ахмад дайчин Жеймс Маклоган, NCAA-гийн нэрт бөх Гэри Кессел, алдарт бөх Дэйв Шульц агсны эхнэр Нэнси Шульц нар аж.
42 дахь удаагийн “Алдрын танхим”-ын ёслолын ажиллагаа 2018 оны зургадугаар сарын 1-2-нд Оклахома хотод болно.
АНУ-ын бөхийн холбооны “Алдрын танхим” 1976 оноос хойш 188 хүнийг эгнээндээ нэгтгээд буй.


















