АНУ-ын эрэгтэйчүүдийн баг дэлхйин аварга боллоо
4х100 метрийн шигшээ уралдаан болж, эрэгтэйчүүдээс АНУ-ын баг дахин нэг удаа дэлхийн аваргаар тодорлоо.
Мэдээллийн алба

Усан спортын ДАШТ-ий хүрээнд өнөөдөр мөн хамгийн сонирхолтой төрлүүдийн нэг 4х100 метрийн шигшээ уралдаанууд болж, эрэгтэйчүүдээс АНУ-ын баг дахин нэг удаа дэлхийн аваргаар тодорлоо. Caeleb Dressel, Townley Haas, Blake Pieroni, Nathan Adrian нараас бүрдсэн АНУ-ын баг энэ өдөр 3 минут 10.06 секундэд замаа дуусгаж тэргүүн байрт шалгарсан бол Бразилын баг 2-р байрт, тэмцээнийг зохион байгуулагч орон Унгарын баг 3-р байрыг эзэлжээ.



















