АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампад зориулж сүмогийн ордонд түүхэнд байгаагүй сандал хүртэл засчээ
Д.Трамп ч гэсэн Шинзо Абэгийн цомыг (өндөр нь 85 см, хүнд нь 40 кг) давуулан биелүүлж, 137 см өндөртэй, 30 кг жинтэй том цом бэлдсэн байв.
Мэдээллийн алба

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Японы мэргэжлийн сүмо бөхийг дэргэдээс нь үзэж, түрүү бөхөд өөрийн бэлтгэн ирсэн цомоо гардуулсан холбоотой мэдээлэл үргэлжилсээр байна. Японы тал түүнд сүмо үзүүлэх гэж эрвийх дэрвийхээрээ бэлджээ. Тодруулбал түүний хөлний хэмжээнд тааруулж таапчик бэлдэж, сүмогийн ордонд түүхэнд байгаагүй сандал буйдан хүртэл зассан байна.

Д.Трамп ч гэсэн Шинзо Абэгийн цомыг (өндөр нь 85 см, хүнд нь 40 кг) давуулан биелүүлж, 137 см өндөртэй, 30 кг жинтэй том цом бэлдсэн байв.
Сүмо үзэх зуур Д.Трамп "Бөх нь ямар гайхалтай дэг жаягтай юм бэ, гайхалтай.." гэж хэд хэдэн удаа шүүрс алдан, шагширч байжээ.
Түүний арын эгнээнд сүмогийн холбооны удирдах зөвлөлийн даргыг суулгажээ. Тэрбээр түүнээс "Давс цацдаг нь ямар учиртай юм. Тэр биеэ ороосон бүсийг юугаар хийдэг вэ. Сүмочдын цалин хэд вэ" гэх мэт хүссэн асуултаа тавьж байжээ.


















