Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ-ын хөлөг онгоц "СУ-24" нисэх онгоцны эсрэг гал нээх бүрэн үндэслэл байсан гэв

ОХУ-ын хоёр нисэх онгоц Балтын тэнгист явсан АНУ-ын "Дональд Кук" сөнөөгч хөлөг онгоцтой ойр зайд нисэж өнгөрсөн талаар бид өчигдөр мэдээлсэн.

Э.
Э.Энхрэл

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ-ын хөлөг онгоц "СУ-24" нисэх онгоцны эсрэг гал нээх бүрэн үндэслэл байсан гэв
АНУ-ын хөлөг онгоц "СУ-24" нисэх онгоцны эсрэг гал нээх бүрэн үндэслэл байсан гэв. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын хоёр нисэх онгоц Балтын тэнгист явсан АНУ-ын "Дональд Кук" сөнөөгч хөлөг онгоцтой ойр зайд нисэж өнгөрсөн талаар бид өчигдөр мэдээлсэн. Энэ асуудлаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри байр сууриа илэрхийлсэн байна. Тэрээр Оросын "СУ-24" загварын байлдааны нисэх онгоцууд Америкийн хөлөг онгоцтой хэт ойр зайд ниссэн учраас "Дональд Кук" сөнөөгч хөлөг онгоцны баг бүрэлдэхүүн хариу довтлох бүрэн эрхтэй байсан гэж мэдэгдлээ.

Вашингтон ОХУ-ын нисэх онгоцуудын өдөөн турхирсан, бодлогогүй дээрх алхмын талаар Москватай албан шугамаар холбоо барьсан гэдгийг Жон Керри мөн мэдээлсэн байна. ОХУ-ын Батлан хамгаалах яам тус улсын "СУ-24" онгоцууд Балтын тэнгис дэх олон улсын дэглэм бүхий нутаг дэвсгэрт "Дональд Кук" сөнөөгч онгоцтой ойр нисэж явсныг баталгаажуулсан. Гэхдээ эдгээр онгоц аюулгүйн бүх холбогдох дүрэм журмыг мөрдөж, АНУ-ын хөлөг онгоцноос зохих хэмжээний зайд холдсон гэх тайлбарыг хийжээ.

Энэ тайлбарыг үл харгалзан АНУ "СУ-24" нисэх онгоцуудын үйлдлийг шүүмжилсэн хэвээр байна. Олон улсын дэглэмтэй бүс нутагт АНУ-ыг энэ мэтээр айлган сүрдүүлэх оролдлого сайн зүйлд хүргэхгүй гэдгийг тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри "Си-Эн-Эн" телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр анхаарууллаа. Та бүхэнд сануулахад, Оросын байлдааны нисэх онгоцууд "Дональд Кук" хөлөг онгоцонд 10 гаруй удаа ойр зайд дөхөж очсон талаар мэдээлэл энэ 7 хоногт ил болсон юм.

Хөлгийн бие бүрэлдэхүүн ОХУ-ын "СУ-24" нисэх онгоцууд сөнөөгч хөлөг онгоцноос 10 метр хүрэхгүй тун ойр зайд дөхөж очсон гэж мэдээлж байгаа юм.

Хуваалцах