Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Кэрригийн айлчлал амжилттай болж өндөрлөв

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Жон Кэрригийн энэ сарын тавны өдөр Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал амжилттай болж өндөрлөв.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Кэрригийн айлчлал амжилттай болж өндөрлөв
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Кэрригийн айлчлал амжилттай болж өндөрлөв. Зураг: МҮОНРТ

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Жон Кэрригийн энэ сарын тавны өдөр Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал амжилттай болж өндөрлөв.

Айлчлалын эхэнд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Төрийн нарийн бичгийн дарга Ж.Кэрри нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашид өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар ярилцан бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн нарийн бичгийн дарга Ж.Кэрриг хүлээн авч уулзан хоёр талын харилцаа, олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны талаар ярилцав.

Төрийн нарийн бичгийн дарга Ж.Кэрри айлчлалынхаа үеэр мөн Монголын залуу манлайлагчдын төлөөлөлтэй уулзалт хийснээс гадна бэсрэг наадам үзэж сонирхов.

Эх сурвалж: Гадаад хэргийн яам

Хуваалцах