АНУ-ын үндэсний латин бүжгийн аваргаар Монгол хүү тодорчээ
Тэд хоёр жилийн өмнөөс хамтран бүжиглэж эхэлсэн тэднийг Даниэль Гоззи, Сесилиа Жиовачинн хэмээх хоёр алдартай бүжигчин дасгалжуулдаг гэнэ.
Мэдээллийн алба

АНУ-ын үндэсний латин бүжгийн аваргаар 17 настай Монгол хүү Т.Бумчин тодорчээ. Түүний хамтрагч нь ОХУ-ын бүжигчин Мишель Клетс хэмээх бүсгүй аж.
Тэд хоёр жилийн өмнөөс хамтран бүжиглэж эхэлсэн тэднийг Даниэль Гоззи, Сесилиа Жиовачинн хэмээх хоёр алдартай бүжигчин дасгалжуулдаг гэнэ.
Тэд “Empire Dance” тэмцээнд 21-ээс доош насны ангилалд II байр, “International Grand Ball” тэмцээнд латин бүжгийн төрөлд 21-ээс доош насны ангилалд I байр, “Killick Royale Championship”-д I байр тус тус эзэлж байжээ.
Энэхүү гайхалтай авьяаслаг хосын талаар “Fusion” сайт видео мэдээллэхдээ “Энэхүү бүжгийн хос тэмцээн бүрт ялахаас гадна соёлын ялгааг үгүй хийж байна” гэсэн байв.


















