Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Анзор Болтукаев дэвжээндээ эргэн ирэхийг хүсч байна

Болтукаевын барилдах хугацаа дөрөвдүгээр сарын 5-наас хойш сэргээгдэх бөгөөд дэвжээндээ эргэн ирэхийг тэсэн ядан хүлээж байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Анзор Болтукаев дэвжээндээ эргэн ирэхийг хүсч байна
Анзор Болтукаев дэвжээндээ эргэн ирэхийг хүсч байна. Зураг: МҮОНРТ

“Будапешт-2013” ДАШТ-ий хүрэл медальт, 2016 оны Европын аварга Анзор Болтукаев допингийн эсрэг дүрэм зөрчсөний улмаас хөнгөн шийтгэл хүлээгээд байгаа юм.

ДБНХ (UWW)-ны допингийн эсрэг комиссоос чечень эрийг хориотой хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэсний улмаас 10 сар барилдах эрхийг нь хассан.

Хэдийгээр түүний хэрэглэсэн хүнсний нэмэлт бэлдмэлийн хэмжээ маш бага гарсан ч хамгийн дээд хугацаагаар шийтгэжээ.

Болтукаевын барилдах хугацаа дөрөвдүгээр сарын 5-наас хойш сэргээгдэх бөгөөд дэвжээндээ эргэн ирэхийг тэсэн ядан хүлээж байна.

Хуваалцах