Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Аравдугаар өрөгт эрэгтэй шатарчид хожиж, эмэгтэй баг тэнцлээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиад Энэтхэгийн Ченнай хотод үргэлжилж байна. Өчигдөр аравдугаар өргийн тоглолт болж Т.Мөнхзул эмэгтэй Их мастер цолны болзол хангасан бол Б.Нямдаваа Олон улсын шүүгч цолтон боллоо.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Аравдугаар өрөгт эрэгтэй шатарчид хожиж, эмэгтэй баг тэнцлээ
Аравдугаар өрөгт эрэгтэй шатарчид хожиж, эмэгтэй баг тэнцлээ. Зураг: МҮОНРТ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиад Энэтхэгийн Ченнай хотод үргэлжилж байна. Өчигдөр аравдугаар өргийн тоглолт болж Т.Мөнхзул эмэгтэй Их мастер цолны болзол хангасан бол Б.Нямдаваа Олон улсын шүүгч цолтон боллоо.

Аравдугаар өргийн тоглолтод эмэгтэй баг Болгарын шигшээтэй тоглож 2:2 харьцаагаар тэнцсэн бөгөөд уг тоглолтыг олон улсын мастер Б.Баярмаа өнжжээ. Ийн Монголын эмэгтэй шигшээ баг 10 өргийн дараа 6 хожил, 2 тэнцээ, 2 хожигдолтой 14 оноотой хүснэгтийн 12 дугаар байрт бичигдэж байна.

Харин Монголын эрэгтэй шатарчид Зимбабве улсын шигшээ багийг 3.5:0.5 харьцаатай хожсон бөгөөд энэ тоглолтыг их мастер Д.Батсүрэн өнжжээ. Ийн эрэгтэй шигшээ баг 5 хожил, 2 тэнцээ, 3 хожигдолтой 12 оноотой хүснэгтийн 45 дугаар байрт бичигдлээ.

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын сүүлийн буюу арваннэгдүгээр өргийн тоглолтууд өнөөдөр Улаанбаатарын цагаар 12:30 цагт эхэлнэ. Сүүлийн өрөгт эмэгтэй баг Францын шигшээтэй, эрэгтэй шатарчид Киргизстаны шигшээ багтай тоглоно.

Хуваалцах