Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ардчилсан хувьсгал ялсны 28 жилийн ойд зориулсан барилдаан бямба гарагт болно

Иймд бөхчүүдийг өнөөдөр, маргааш 10:00-17:00 цагийн хооронд бүртгэж байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ардчилсан хувьсгал ялсны  28 жилийн ойд зориулсан барилдаан бямба гарагт болно
Ардчилсан хувьсгал ялсны 28 жилийн ойд зориулсан барилдаан бямба гарагт болно. Зураг: МҮОНРТ

Монгол Улсад Ардчилсан хувьсгал ялсны 28 жилийн ойд зориулсан улс, аймгийн цолтой хүчит 256 бөхийн барилдаан энэ бямба гарагт Монгол бөхийн өргөөнд болно.

Түрүүлсэн бөх тав, үзүүрлэсэнийг нь гурав, их шөвөгт шалгарсан бөхийг нэг сая төгрөгөөр байлах уг барилдаанд өнөө цагийн шилдгүүд өрсөлдөх юм.

Иймд бөхчүүдийг өнөөдөр, маргааш 10:00-17:00 цагийн хооронд бүртгэж байна.

Сонирхуулахад өнгөрсөн жилийн уг барилдаанд улсын харцага Ш.Уламбаяр, А.Цацабшир, Н.Батзаяа, Т.Баасанхүү, Б.Бат-Өлзий, Х.Гантулга, Д.Бат-Эрдэнэ тэргүүтэй 256 бөх зодоглосноос улсын харцага Т.Баасанхүү түрүүлж, аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар үзүүрлэсэн билээ.

Их шөвөгт улсын харцага А.Цацабшир, улсын начин Л.Лха-Очир шалгарсан юм.

Хуваалцах