Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүний нөхөн сонгууль болно

Ардчилсан намын Дотоод сонгуулийн хороо өчигдөр 18 цагт хуралдлаа. Ардчилсан намын Үндэсний Зөвлөлдөх хорооны гишүүдээс 43 нь төрийн албанд ажиллах болсон тул нөхөн сонгууль явуулах талаар хэлэлцэж шийдвэрлэсэн юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүний нөхөн сонгууль болно
Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүний нөхөн сонгууль болно. Зураг: МҮОНРТ

Ардчилсан намын Дотоод сонгуулийн хороо өчигдөр 18 цагт хуралдлаа. Ардчилсан намын Үндэсний Зөвлөлдөх хорооны гишүүдээс 43 нь төрийн албанд ажиллах болсон тул нөхөн сонгууль явуулах талаар хэлэлцэж шийдвэрлэсэн юм. Дотоод сонгуулийн хорооны гишүүдэд Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй дүүрэг, Дундговь, Дархан-Уул аймгийн Үндэсний зөвлөлдөх хорооны нийт долоон хүн багтдаг байна.

Эдгээр гишүүд хуралдаж, дунд шатны намын хорооны гишүүний нөхөн сонгуулийг энэ сарын 12-ны дотор зарлан явуулахаар болжээ. Мөн Нийслэлийн намын зөвлөлдөх хороо, Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүний нөхөн сонгуулийг энэ сарын 26-ны дотор зарлан явуулахыг сонгуулийн нутаг дэвсгэрийн хороодод даалгасан байна. Нөхөн сонгууль явуулахдаа Үндсэн дүрэм болон бусад журмыг баримтлан ажиллахыг Сонгуулийн нутаг дэвсгэрийн хороодын дарга нарт үүрэг болгожээ.

Хуваалцах