Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ардын жүжигчин Э.Амартүвшин алдарт “Метрополитен” театрын тайзнаа дуулна

Уг театр нь 3900 хүний суудалтай бөгөөд тэрбээр энэ сарын 5, 8, 14, 20, 26-нд алдарт хөгжмийн зохиолч Ж.Вердийн “Травиата” дуурьд дуулах аж.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ардын жүжигчин Э.Амартүвшин алдарт “Метрополитен” театрын тайзнаа дуулна
Ардын жүжигчин Э.Амартүвшин алдарт “Метрополитен” театрын тайзнаа дуулна. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын ардын жүжигчин Э.Амартүвшин дэлхийн хамгийн нэр хүндтэй театруудын тэргүүнд ордог АНУ-ын Нью-Йорк хотын “Метрополитен” театрын тайзнаа дуулахаар болжээ.

Уг театр нь 3900 хүний суудалтай бөгөөд тэрбээр энэ сарын 5, 8, 14, 20, 26-нд алдарт хөгжмийн зохиолч Ж.Вердийн “Травиата” дуурьд дуулах аж.

Тэрбээр өнгөрсөн наймдугаар сард эх орондоо ирхэд нь ардын жүжигчин цол тэмдгийг нөхөн олгосон юм.

Тэрбээр 2004-2009 онд СУИС-ийг Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Ерөөгийн удирдлага дор суралцан төгссөн бөгөөд 2009 оноос сонгодог урлагийн гараагаа ДБЭТ-аас эхэлжээ. Улмаар 25 насандаа Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртсэн билээ.

Хуваалцах