Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадмын эхний 10-д хурдалсан хязаалан

Ардын хувьсгалын 96 жилийн ой, үндэсний их баяр цэнгэл наадмын хурдан хязаалангийн уралдаанд шандас шалгасан хүлгүүд дөнгөж сая барианд орлоо. Ингээд эхний аравт хурдалсан хүлгүүдийг танилцуулъя.

Mонгол наадам 2017

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадмын эхний 10-д хурдалсан хязаалан
Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадмын эхний 10-д хурдалсан хязаалан. Зураг: МҮОНРТ

Ардын хувьсгалын 96 жилийн ой, үндэсний их баяр цэнгэл наадмын хурдан хязаалангийн уралдаанд шандас шалгасан хүлгүүд дөнгөж сая барианд орлоо. Ингээд эхний аравт хурдалсан хүлгүүдийг танилцуулъя.

1.Архангай аймгийн Ихтамир сумын уугуул, уяач Ж.Уясахын бор. Өнгөрсөн жил шүдлэндээ улсын баяр наадамд түрүүлж байсан.

2.Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, МУ-ын Тод манлай уяач Д.Бат-Эрдэнийн зээрд. Өнгөрсөн жил говийн бүсийн уралдаанд айрагдаж байсан.

3.Баянхонгор аймгийн Богд сумын уугуул, уяач Д.Ганболдын хонгор. Уралдаанч найман настай Б.Амарбаяр. /өнгөрсөн жил улсын баяр наадамд айрагдсан /

4.Увс аймгийн Зүүнхангай сумын уугуул, уяач Ц.Батхуягийн бор. Уралдаанч 10 настай Ё.Билгүүнтөгс

5.Дундговь аймгийн Дэрэн сумын уугуул, аймгийн Алдарт уяач Л.Эрдэнэбаатарын хээр. Уралдаанч 10 настай Ө.Бархасболд

6.Дундговь аймгийн Хулд сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Б.Баярсайханы хүрэн. Уралдаанч 13 настай Г.Энхболд

7.Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат, МУ-ын Тод манлай уяач О.Батбилэгийн хонгор. Уралдаанч 12 настай Г.Отгонбаяр

8.Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, уяач Т.Нямцэрэнгийн хар. Уралдаанч долоон настай М.Баярсайхан 50

9.Дархан-Уул аймгийн Дархан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Д.Баярсайханы бор. Уралдаанч 10 настай Д.Норовсамбуу

10.Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул, уяач Д.Даваадоржийн сартай хүрэн. Уралдаанч 11 настай Т.Хүслэн.

Хуваалцах