Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав агсны нэрэмжит яруу найргийн наадам болно

Тус наадам яруу найраг сонирхогч хүн бүхэнд нээлттэй бөгөөд ирүүлсэн бүтээлүүдийг зохион байгуулагчдын зүгээс томилсон утга зохиол судлаачид, уран бүтээлчдээс бүрдсэн шүүгчдийн бүрэлдэхүүн сонгон шалгаруулах аж.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав агсны нэрэмжит яруу найргийн наадам болно
Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав агсны нэрэмжит яруу найргийн наадам болно. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын төрийн соёрхолт, ардын уран зохиолч Шаравын Сүрэнжавын мэндэлсний 85 жилийн ойг тохиолдуулан их найрагчийн нэрэмжит “Тэнгэрийн хүү” яруу найргийн улсын наадам зохион байгуулагдах гэж байна.

Наадамд оролцогчид Шаравын Сүрэнжав, эх орон, шударга ёс, хүнлэг сэтгэл, залуу нас сэдвийн хүрээнд 3-5 бүтээлээ ирэх гуравдугаар сарын 1 хүртэл https://forms.gle/mDTPUeGEPoBH6gu97 гэсэн холбоосоор хүргүүлэх аж.

Тус наадам яруу найраг сонирхогч хүн бүхэнд нээлттэй бөгөөд ирүүлсэн бүтээлүүдийг зохион байгуулагчдын зүгээс томилсон утга зохиол судлаачид, уран бүтээлчдээс бүрдсэн шүүгчдийн бүрэлдэхүүн сонгон шалгаруулах аж.

Шалгарсан бүтээлүүдээр эмхэтгэл хэвлүүлэхээс гадна наадмын шилмэл бүтээлүүдийг дараах байдлаар байр эзлүүлэн шагнаж урамшуулах нь ээ.

Үүнд тэргүүн байр өргөмжлөл нэг сая, дэд байр 800, гутгаар байр 500 мянган төгрөг, тусгай байр Ш.Сүрэнжав агсны нэрэмжит шагнал тус тус гардах юм.

Хуваалцах