Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Аргентины хөгжөөн дэмжигч гэрээслэл үлдээгээд алга болжээ

Тэрбээр 30 настай бөгөөд үндэснийх нь шигшээ баг Хорваттай тоглон ялагдсны дараа “Амьдарч чадахгүй нь” гэсэн бичиг үлдээсэн гэнэ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Аргентины хөгжөөн дэмжигч гэрээслэл үлдээгээд алга болжээ
Аргентины хөгжөөн дэмжигч гэрээслэл үлдээгээд алга болжээ. Зураг: МҮОНРТ

Аргентины шигшээ багийн хөгжөөн дэмжигч Дину Алекс ДАШТ-д үндэсний шигшээ баг нь Хорватад хожигдсонд сэтгэлээр унан, гэрээслэл бичиг үлдээн ор сураггүй алга болсон талаар Manorama Online дамжууллаа.

Тэрбээр 30 настай бөгөөд үндэснийх нь шигшээ баг Хорваттай тоглон ялагдсны дараа “Амьдарч чадахгүй нь” гэсэн бичиг үлдээсэн гэнэ.

Шуурхай албаныхан хөгжөөн дэмжигчийн гэрийн ойролцоох газрыг самнасан ч олоогүй аж.

Уг тоглолт энэ сарын 21-нд болж, 0:3 харьцаатайгаар, Хорватын ялалтаар өндөрлөсөн юм.

Хуваалцах